1.1. Ерөнхий үндэслэлүүд

  • Гүйцэтгэгч нь Худалдан Авагч барааг худалдан авахад нь энэ үйлчилгээний нөхцөлийн дагуу зуучлах үйлчилгээг үзүүлнэ.
  • Худалдан авагч нь JMarket.mn онлайн дэлгүүрт бүртгүүлэхдээ энэ үйлчилгээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрнө. 
  • Гүйцэтгэгч Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй тул тухайн өөрчлөлтийн талаар Худалдан авагч JMarket.mn онлайн дэлгүүрийн сайтнаас үзэж танилцах үүрэг хүлээнэ. 
  • Гүйцэтгэгч үзүүлсэн үйлчилгээнийхээ дагуу Худалдан авагчийн барааны үнэнд өөрийн үйлчилгээнийхээ төлбөрийг шингээж өгнө.

 

1.2. Захиалгаа хэрхэн хийх вэ?  

  • Бараа захиалахын тулд Худалдан авагч маань Гүйцэтгэгчийн JMARKET.MN онлайн дэлгүүрийн вэб сайтад бүртгүүлнэ. Худалдан авагчийн бүртгүүлсэн болон захиалга хийхдээ өгсөн мэдээллийн талаар Гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй. JMARKET.MN  вэб сайт дээрх барааг Худалдан авагч өөрөө сонгож, захиалга бүрдүүлэх сагсанд хийнэ. Худалдан авагч төлбөрөө төлөхөөс өмнө сагсан дахь бараагаа нэмж бас хасч болно.
  • JMARKET.MN  сайтын бараа байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг тул Гүйцэтгэгч нь Худалдан авагчийн сонгосон бараа Худалдагч талд байнга зарахаар бэлэн байна гэсэн баталгааг өгөхгүй. Төлбөр төлсний дараа захиалсан бараа нь Худалдагчид байхгүй бол Гүйцэтгэгч Худалдан авагчид мэдээлж, барааны төлбөрийг нь дансанд нь буцааж хийнэ эсвэл ижил төстэй өөр барааны сонголт хийх боломж өгнө.
  • Гүйцэтгэгч худалдан авагчийн захиалсан барааны тоо хэмжээ, өнгө Худалдагч талд байнга байна гэсэн баталгааг өгөхгүй. Захиалсан барааны хэмжээ, өнгө, тоо ширхэг дууссан бол Гүйцэтгэгч нь мэдсэн даруйдаа Худалдан авагч талд нэн даруй  мэдээлнэ.
  • Гүйцэтгэгч Худалдагчийн өгсөн барааны хэмжээ, өнгө, чанар, бусад шинжийн талаарх мэдээллийн тухайд хариуцлага хүлээхгүй. 
  • Барааны үнэ хэлбэлзэх, хямдрах, хямдарсан бараа хуучин үнэээр болох гэх мэт асуудлыг зуучлагч хариуцахгүй. Ийм тохиолдолд захиалагч руу захиалга хийхээс өмнө мэдэгдэнэ.
  • Захиалга хийгдэхээс өмнө таны сонгосон бараа дуусах магадлалтай тул та барааны тоо ширхэгийг сайтар шалгах хэрэгтэй. 
  • JMARKET.MN  нь онлайн дэлгүүрийн үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.
  • Гүйцэтгэгч Худалдан авагчид түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.Хэрэв энэ гэрээ болон JMARKET.MN онлайн дэлгүүрийн сайт дээрх мэдээлэлд харшлахгүй бол үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон Худалдан авагчийн шаардлагыг биелүүлэх үүргийг мөн хүлээнэ
  • Гүйцэтгэгч Худалдан авагчийн өгсөн мэдээллийн нууцлалыг хадгалж, гуравдагч этгээдэд эс мэдэгдэнэ. 
  • Худалдан авагч Гүйцэтгэгчид үйлчилгээгээ үзүүлэхэд шаардагдах бүрэн мэдээллийг цаг тухайд нь өгөх үүрэг хүлээнэ. Мэдээлэл хангалтгүй, үнэн зөв нь эргэлзээтэй нөхцөлд Гүйцэтгэгч үйлчилгээгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй.
  • Худалдан авагч захиалсан бараагаа хүлээн авах хүртэл, Гүйцэтгэгчийн үйлчилгээний төлбөрийг батлах баримтыг хадгалах үүрэгтэй.
    • JMARKET.MN нь ХААН, Худалдаа хөгжлийн банк  Төрийн банк, Голомт банк, Оффис дээр ирж бэлнээр   гүйлгээ хийдэг тул үйлчлүүлэгч санхүүгийн эрсдэлгүйгээр хүссэн бараагаа захиалан авах боломжтой.

1.3. Төлбөр төлөлт  

Бэлнээр төлөх

Та барааны захиалга манай вэб сайтад хийсний дараа Хорооллын Өргөө 1 кино театрын хажуу дахь Номин худалдааны төвийн ард байрлах VIP center – ийн 3 давхарт 305 тоотод байрлах манай оффист очиж Захиалгын дугаараа хэлэн төлбөрөө бэлнээр төлнө. Хэрэв захиалга хийснээс хойш 20 хоногоос хэтэрвэл таны захиалга автоматаар цуцлагдах болно.  Интернэт дэлгүүрийн бараа хурдан дуусдаг тул захиалсан барааныхаа төлбөрийг цаг алдалгүй хийхийг Танд зөвлөж байна.

Дансаар төлөх

Та дараах банкны дансуудад төлбөрөө шилжүүлнэ үү!

Голомт банкны төгрөгийн данс - 2209013169
Хаан банкны төгрөгийн данс - 5075005926/Ц.Сүххуяг/
Төрийн банкны төгрөгийн данс - 10240005446

Хүлээн авагч нь: Ц. Сүххуяг  
Гүйлгээний утга: Захиалгын дугаар:(Та ORD-000000**** хэлбэртэй барааны захиалгын дугаараа болон нэр, утсаа тодорхой бичнэ) 

Та аль ч банкны Интернет болон Мобайл банкны үйлчилгээг ашиглах боломжтой.  АТМ-с хийсэн тохиолдолд харьцсан дансаа болон захиалгын дугаараа, гүйлгээний утгыг утсаар холбогдож өгнө.

1.4.  Барааны баталгаа

  1. jmarket.mn нь хятад дахь дэлгүүрүүдээс таны гарт зуучлан авчирч өгч үйлчилж байгаа тул барааг хүлээн авахдаа чанарыг сайтар шалгаж авна уу. Хүлээн авсанаас хойшхи асуудлыг бид хариуцахгүй. 
  2. Барааг хүлээн авахад эвдрэл гэмтэл, байвал бид дахин захиалж өгнө.

 

1.5    Барааг буцаах нөхцлүүд

  1. Худалдан авагч захиалсан бараагаа хүлээн авах үед эвдэрч хэмхэрсэн, хагарсан, асгарсан, урагдсан эсэхийг шалгах үүрэгтэй. Хэрэв эдгээр гэмтэл илэрсэн тохиолдолд барааг буцааж, үйлчилгээний  хураамжийг худалдан авагчаас суутгахгүйгээр барааны төлбөрийг Худалдан авагчийн дансанд буцааж хийнэ.
  2. Худалдан авагч захиалсан бараагаа хүлээн авнаас хойш 2 хоногийн доторх буцаах боломжтой. Буцаахдаа барааны үнийн дүнгийн 10% суутгаж 90% ийг хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. 10%-д тээврийн зардал, гаалийн татвар, Худалдагчаас манай хятад дахь салбар хүртэлх хүргэлтийн үнэ орсон байгаа. 
  3. Худалдан авагчийн хүсэлтээр буюу барааны чанарт  асуудалгүй бараа нь хэрэглэгчийн өөрийн шалтгаанаас болж хэмжээ таараагүй, өнгө таалагдаагүй, барааны чанарт сэтгэл хангалуун бус барааг буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх мөнгийг  (Худалдагчаас тухайн мужид байрлах манай оффис хүртэл бараа тээвэрлэсний зардал, тус оффисоос Монгол руу бараа явуулах тээврийн зардал, барааны төлбөрийн мөнгө шилжүүлгийн банкны шимтгэл, гаалийн зардал, үйлчилгээний хөлс) суутгаж үлдсэнийг нь Худалдан авагчийн дансанд буцааж хийнэ. Комплект буюу хослол барааг салгаж дангаар нь буцааж болохгүй.
  4. Барааны чанарт асуудалгүй үед дор дурдсан асуудал үүсвэл барааг буцаахгүй.
  5. Хэрэв хэмжээ таарахгүй томдох багадах асуудал гарвал дахин захиалга өгч болно.
  1. Бараа буцаалт амжилттай болсоны дараа 2 хоногийн дотор таны төлбөр төлсөн мөнгөн дүн таны дансанд буцан орно.
  2. Хятад ард улсын хил, гааль хаасан эсвэл БНХАУ-ийн ямар нэгэн үндэсний баярын өдрүүдээс болж зарим захиалга цаг хугацаанд ирэхгүй хойшилдог тул хэрэглэгч бараагаа ирэхийг хүлээхгүй буцаалт хийж болно. Байгууллагын зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Үүнд:

  • Таг, баглаа боодолыг гэмтээсэн,хаясан тохиолдолд
  • Барааг хэрэглэсэн тохиолдолд
  • Бараа бүтээгдэхүүнийг угаасан, гэмтээсэн тохиолдолд
  • Ариун цэврийн бүтээгдэхүүн, хувийн эд зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүн
  • Гоёл чимэглэл
  • Бидний борлуулалтанд нөлөөлөх бусад нөхцөл байдал


1.6.  Маргааныг шийдвэрлэх

  1. Гэрээний нөхцөлүүдийг биелүүлэхтэй холбогдсон маргаан, санаа зөрөлдөөн гарвал хэлэлцээр байгуулж шийдвэрлэнэ.
  2.  Хэлэлцээр байгуулж маргаан зөрчлийг шийдвэрлэх боломжгүй бол маргааныг хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ.