JMarket зуучлагч систем нь анх 2013.06 сараас эхлэн JMarket онлайн дэлгүүр нэртэйгээр олон нийтийн сүлжээ Facebook хуудас ашиглана хэрэглэгчдээс захиалга авч Солонгос улсаас бараа, бүтээгдэхүүн оруулж ирж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Анхандаа солонгосын интернэт худалдааны томоохон онлайн дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан.

2014.04 сараас тус дэлгүүр нь хэрэглэгчиддээ илүү хямд, илүү сонголттой бараа бүтээгдэхүүн нийлүүлэх мөн богино хугацаанд захиалан авчрах боломжийг олгох үүднээс БНХАУ-ын томоохон интернэт худалдааны дэлгүүртэй холбогдож БНХАУ-ын төдийгүй дэлхийд дээгүүр орох интернэт худалдааны дэлгүүрыг монголын хэрэглэгчдэд эх хэл дээр нь хүргэх зорилгоор jmarket.mn төслийг opentao платформыг ашиглаж хэрэгжүүлж эхэлсэн юм.  www.jmarket.mn зуучлагч системийг 2014.08.01 нээс эхлэн ажиллуулж эхэлсэн бөгөөд монголын интернэт үйлчилгээний салбарт томоохонд тооцогдох зуучлагч систем болж өргөжөөд байна.

JMarket зуучлагч систем худалдан авалт хийсний давуу талууд:

  1. Цаг хугацаа хэмнэх: Та дэлгүүр хэсч авах зүйлээ хайх гэж цаг заваа үрэхгүй. Компьютерийн ард суугаад тухтай дэлгүүр хэсэх боломжтой. Интернэтээр дамжуулан барааг хямд үнээр  худалдан авах  нь хүссэн бүхнээ бага зардлаар худалдан авч, цаг хэмнэх, сэтгэл ханамжийг эдлэх бодит боломж юм.
  2. Зардлыг хэмнэх: Манай сайтын өргөн цар хүрээтэй интернет худалдаа нь орчин үеийн хамгийн дэвшилтэд худалдааны аргачлал буюу үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын дунд байдаг хуучны олон үе шатлал, тухайлбал, бөөний, ширхэгийн, лангууны худалдаа, түрээс, ченж, зар сурталчилгаа, агуулахын зардлыг хэмнэж, мөн дэлгүүрийн кассчин, худалдагч, бараа зөөгч, ачигч, харуул гэх мэт олон ажилчны хөдөлмөрийн хөлсний зардлыг бууруулж, хиймэл үнийн өсөлтгүй, барааг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэдэг юм.
  3. Сонголт хийх  тааламжтай орчин: Интернэт ашиглан сонирхож байгаа бvтээгдэхvvнээ бусад борлуулагчдын бvтээгдэхvvнтэй харьцуулах, зөв сонголт хийх боломжтой.
  4. Цаг хугацаа орон зайнаас үл хамаарах: Интернэт байгаа л бол та хаанаас ч худалдан авалт хийх боломжтой.­
  1. Эрсдэлгүй: Манайх  Хаан Банк, Голомт Банк, Капитал банк, Төрийн банкуудын харилцах дансаар харьцдаг тул та санхүүгийн эрсдэлгүйгээр хүссэн бараагаа захиалан авах боломжтой.

www.jmarket.mn -ын давуу тал:

  1. Албан ёсны сайттай. 
  2. Тэрбум гаруй барааны сонголттой.
  3. Хурдан шуурхай, найдвартай
  4. Оффис хаягтай
  5. Хямд үнэ, өргөн сонголттой, брэнд бараа бүтээгдэхүүнтэй
  6. 5 жилийн турш үйл ажиллгааа явуулж байгаа туршлагатай